Монголбанк өнгөрсөн сард 1.4 тн үнэт металл худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл, харин оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан авчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15,9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74,5 кг үнэт металл худалдан авчээ. 1 грамм алтны дундаж үнэ 149,986.18 төгрөг байжээ.