Түрээслэгчдийн төлбөрийг 30 хувь бууруулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-04 13:57:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавал нар өнөөдөр Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Тирлик” захын захирал М.Амир, “Ах дам” захын захирал Ш.Амантай нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр иргэдээс ирсэн захын түрээсийн төлбөрийг хөнгөлөх тухай хүсэлтүүдийг танилцууллаа.  

Захын удирдлагууд иргэдийн саналыг хүлээн авч, нийт түрээслэгчдийн 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг 30 хувиар бууруулахаар боллоо. 

Холбоотой мэдээ