Сэлэнгэ аймагт 10 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-04 12:24:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 03-ны байдлаар Сэлэнгэ аймагт 10 иргэн тусгаарлалтад байна.

Эдгээр иргэд аймгийн төв Сүхбаатар суманд тусгаарлагдаж байгаа бөгөөд Ахмадын сувилал болон Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад байгаа ажээ. Мөн энэ өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 22 иргэн гэрийн ажиглалтад байна.

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж, 7036105 утсанд мэдээлж байгаа аж. Мөн ЭМЯ-ны corono.mohs@gmail.com хаягаар мэдээлэл хүргүүлжээ. Аймгийн ЭМС-аас коронавирусний халдвараас сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулж байна. Нэг өдрийн хугацаанд 43 хүнд сургалт сурталчилгаа хийж, гарын авлага, материал тараан долоон байгууллага, аж ахуйн нэгжийн 1431 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн шуудангийн хоёр машинд тус тус ариутгал хийж, 142 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн байгаагүй байна. Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр 28 мэдээллийг цахим орчинд байршуулж, 446 иргэнд түгээн ажиллажээ.

Холбоотой мэдээ