Томуугийн вирус илрүүлэх 21 төрлийн шинжилгээ хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-04 12:13:55

 Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь БОЭТ-ийн томуугийн вирус судлалын лаборатори нь 2014 онд байгуулагдсан.

Тус лабораторид 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд АВ/7500 рилтайм PCR аппарат суурилуулсан аж.

Ингэснээр 21 төрлийн  томуу, томуу төст өвчний вирус илрүүлэх PCR шинжилгээг баруун бүсийн хэмжээнд хийж байна. Энэ хугацаанд нийт 1042 тохиолдолд томуугийн сорьцын шинжилгээ хийжээ.   

Холбоотой мэдээ