Хоёр Солонгосын цэрэггүй бүсэд гал нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-аас гал нээж, цэрэггүй бүс дэх БНСУ-ын хамгаалалтын постыг оносны улмаас БНСУ анхааруулга болгон хариу гал нээлээ гэж БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос мэдээллээ.
"БНАСАУ-ын талаас санаандгүй гал нээсэн бололтой" гэж БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.
"Сум Чеорвон тойрог дахь хамгаалалтын постыг өглөөний 7:41 минутын орчимд оносон. Хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй бөгөөд БНСУ-ын байгууламж сүйдээгүй" гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. Уг явдлын дараа БНСУ-ын талаас анхааруулга болгон гал нээжээ.
"Бид нөхцөл байдлын талаар тодруулж, ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна” гэж Штабын дарга нарын хороо мэдээлжээ.