Засаг дарга А.Гылымхан сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-03 12:19:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг  тохиолдуулан сэтгүүлчид болон нийт хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдад мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, “Энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилчид, хэвлэлийн эх чөлөөний үр шимийг хүртэгч нийт иргэд Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайхны төлөө уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Хэвлэл мэдээллийнхэн бол төр засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаа болгонд шүүмжлэлтэй хандан засаж залруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ. Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” хэмээжээ.

Холбоотой мэдээ