Сөүл-Улаанбаатар тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-01 21:32:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 20:07 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.


Тус онгоцоор 266 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Ивээлт”,  “Альфа”, “Дрийм” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт 21 хоног тусгаарлах юм.


Ташрамд дурдахад, өчигдөр буюу энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр бусад орноос БНСУ-аар дамжин ирж буй 278 иргэн эх орондоо ирсэн. Харин маргааш буюу энэ сарын 2-нд Франкфурт хот руу нислэг үйлдэх юм.

Холбоотой мэдээ