Чулуут суманд гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-01 16:27:51
Архангай /МОНЦАМЭ/. Чулуут сумын Халуун-Ус багийн "Мухар" хэмээх газар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ойн түймэр гарсан. 20 гаруй га-г хамарсан түймрийн голомтод 40 гаруй төрийн албан хаагч, 20 гаруй нутгийн иргэд, аймгийн ОБГ-ын 19 албан хаагч, 4 өдөр ажиллаж 4 дүгээр сарын 30-ны өдөр цурманд оруулжээ.
Түймрийн голомт руу иргэд, төрийн байгууллагын албан хаагчид, ААН-үүд нийлж ус, ундаа, хоол цай зэргийг хүргэж өгөн тусалсан байна.
Холбоотой мэдээ