Ялалтын туг мандсан өдрүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-05-01 08:35:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож буй. 1945 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд Зөвлөлтийн цэргийн буудлагын 150-р дивизийн түрүүч Егоров, Кантария нар Германы Рейхстаг дээр аугаа ялалтын тугийг өргөн мандуулсан юм.

Ялалтын туг орой дээр нь намиран шатаж буй Рейхстагийн гэрэл зургууд 1945 оны 5 дугаар сарын 3-нд Москвагийн “Правда” сонинд гарчээ. Тэр үед Берлинд тулалдаан үргэлжлэн, Рейхстагт фашистын тусгай анги, нэгтгэлийн хэсгүүд буудалцсаар байв.

Рейхстаг дээр мандуулсан ЗХУ-ын туг нь нацизм бүрэн ялагдсаны бэлгэдэл болжээ. Ялагдсан Германы нийслэлд улаан туг мандуулах санааг анх И.В.Сталин 1944 оны 11 дүгээр сарын 6-нд болсон Октябрийн баярын хуралдаан дээр гаргаж байв. Улмаар уг тугийг 1945 оны 6 дугаар сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын парадад Берлинээс авчран мандуулжээ. 

Холбоотой мэдээ