Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-30 18:27:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт зарласан байна.

Тодруулбал:

-Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал;

-Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал;

-Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал;

-Сайхан сумын Номгон тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал;

-Алтанбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;

-Цагааннуур сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;

-Сайхан сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;

-Ерөө сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;

-Зүүнбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;

-Орхон сумын Соёлын төвийн эрхлэгчийн зэрэг ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах аж. Эл шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтад бүртгүүлэх иргэн тусгай шалгалтын зарыг сайтар судлан, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан тохиолдолд цахимаар бүртгэх юм байна.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд csc2020042802@gmail.com хаягаар цахимаар хүлээн авах ажээ. Сонгон шалгаруулалтыг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын байранд зохион байгуулах бөгөөд шалгалтын цагийг тухайн үед товлон зарлах юм байна.  

 

Холбоотой мэдээ