Сөүлээр дамжин долоон улсаас 273 иргэн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-30 12:50:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө өглөө хөөрсөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 224 зорчигч Сөүлийг зорьж,  7 улсаас дамжин ирж буй 273 иргэн эх орондоо ирнэ. Онгоц 17 цагт Улаанбаатарт газардах төлөвтэй байна.


Нислэгийн бүрэлдэхүүнд багтсан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийнэ.


УОК-ын шийдвэрээр өнөөдөр Сөүл-Улаанбаатар тусгай нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа иргэдийг татан авах бол маргааш буюу 5 дугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна. 


Харин 5 дугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 13 улсаас 263 иргэн ирнэ. Ийнхүү гурван удаагийн тусгай нислэгээр 807 иргэн эх орондоо ирэх юм.

Холбоотой мэдээ