Дашинчилэн сумын мандатын тоог нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-29 16:35:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн сонгуулийн тойрог байгуулан, түүний дугаар, байршил, мандатын тоог тогтоолоо.

          Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоодог. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийг 21 тойрог, 33 мандаттай байхаар тогтоогоод байна.

Бугат сумын хүн ам, сонгогчдын тоо буурсан учир нэг мандаттай болгож, Дашинчилэн сумын хүн ам, сонгогчдын тоо нэмэгдсэн тул нэгийг нэмж хоёр мандаттай байхаар шийдвэрлэлээ. Өмнөх сонгуулиар Бугат сумаас хоёр, Дашинчилэн сумаас нэг төлөөлөгч сонгогдож байсан юм.

Холбоотой мэдээ