Ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-29 16:31:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан улсын Онцгой комиссын энэ сарын 28-ны өдрийн 20 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр 284 тоот захирамж гаргаж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав.   

Мөн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, сургалт, баяр ёслол, хурим, найр, уралдаан, тэмцээн, секц, дугуйлан зохион байгуулах, цахим тоглоом, баар, караоке, шашны байгууллагын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглолоо.

Дээрх хугацаанд ресторан, кафе, зоогийн газруудын иргэдэд үйлчлэх цагийн хязгаарыг өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн согтууруулах ундаа худалдаалах цагийг өглөөний 09:00 цагаас оройн18:00 цаг хүртэл байхаар тогтоов.

Харин их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын заалнаас бусад заалыг тусгай горимын дагуу ажиллуулахыг зөвшөөрсөн байна.  

Холбоотой мэдээ