“BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хойшлуулжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-29 11:19:07

МОСКВА. /TASS/. БНСУ-ын “BTS” хамтлаг коронавирусний цар тахал дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийг тойрсон аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгджээ. “Map Of The Soul Tour” нэртэй энэхүү тоглолт нь 4 дүгээр сард эхлэх ёстой байсан аж.


Өмнө нь “BTS” хамтлаг Сөүл хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалж, хожим нь Хойд Америкт болох ёстой байсан тоглолтоо мөн хойшлуулсан байна.


Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор тоглолтыг зохион байгуулагчид төдийгүй үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамтлаг аялан  тоглолтоо ийнхүү хойшлуулж байна. Түүнчлэн цар тахлын улмаас улс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа нь тоглолтыг хойшлуулах шалтгаан болжээ. 


Хөвгүүдийн “BTS” хамтлагийн уран бүтээл Америкийн “Rolling Stone” сэтгүүлээс гаргасан хөгжмийн ертөнцөд сүүлийн арван жилд тохиосон хамгийн чухал 50 үйл явдлын жагсаалтад багтаж байсан юм. Хамтлаг анх 2013 онд 7 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ. 

Холбоотой мэдээ