Эх газрын Хятадад халдвараар нас барсан тохиолдол 13 хоног дараалан бүртгэгдээгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-04-28 17:57:56

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол сүүлийн 13 хоног дараалан бүртгэгдээгүй гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.


Эх газрын Хятадад энэ сарын 27-ны байдлаар 82836 хүн халдвар авч, 4633 хүн нас барсан гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Мөн даваа гарагт зөөвөрлөгдөн ирсэн халдварын хамгийн олон тохиолдол эмнэлгээс гарсан гэж Ми Фэн хэлжээ. Эх газрын Хятадад даваа гаргийн байдлаар халдварын 1639 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1087 нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Холбоотой мэдээ