Баян-Өлгий аймгийн ахмадууд Онцгой комисст 3 сая төгрөг хандивлав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-28 16:33:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 417 ахмад настан Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, аймгийн Онцгой комисст 3 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандивын мөнгөний шилжүүлгийн баримтыг Ахмадын хорооны дарга Х.Бейбитхан тэргүүтэй ахмадууд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалд гардуулав.

“Хандивын аянд бүх сумын ахмад нэгдсэн. Үүнээс Толбо сумын ахмадууд 350 мянга, Цагааннуур тосгоноос 200 мянга, Алтай сумаас 100 мянга, Өлгий сумаас 1 сая 440 мянга, Алтанцөгц сумын ахмадууд 130 мянга, Баяннуур сумаас 220 мянга, Цэнгэл сумаас 100 мянга, аймгийн Ахмадын хороо 460 мянган төгрөг тус тус хандивлав. Хандив өргөж амжаагүй хүмүүс харьяа сумын Шуурхай штабт тусламжаа өгч болно” хэмээн холбооны удирдлага хэллээ.   

Холбоотой мэдээ