В.Путин, Д.Трамп нар Эльба мөрөн дэх холбоотнуудын уулзалтын ойг тохиолдуулан мэдэгдэл хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Эльба мөрний орчимд болсон холбоотнуудын уулзалтын 75 жилийн ойг тохиолдуулан хамтарсан мэдэгдэл хийлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“2020 оны дөрөвдүгээр сарын 25-нд Зөвлөлт, Америкийн цэргүүд Эльба мөрний эвдэрсэн гүүрэн дээр уулзаж, гар барьсны түүхэн уулзалт тохиож байна. Энэхүү үйл явдал нь нацист дэглэмийг бут цохихын эхлэл болсон билээ” гэж мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн хоёр орны удирдагчдын мэдэгдэлд "Эльба мөрөн дэх уулзалт нь Москва, Вашингтон сөргөлдөөнөө хойш тавьж, нийтлэг зорилгынхоо төлөө итгэлцлийг бий болгож, хамтран ажиллаж болохын жишээ юм" гэдгийг тэмдэглэжээ.
В.Путин, Д.Трамп нар мөн хөдөлмөрийн фронтод асар их хэмжээний цэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн олон сая хүний оруулсан хувь нэмрийг онцолсон байна. Хоёр орны удирдагчид эцэст нь фашизмыг ялахын төлөө хамтдаа тэмцсэн бүх хүний баатарлаг гавьяаг хэзээ ч мартагдахгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.