Швейцарийн "Хөгжлийн агентлаг"-ийн боловсруулсан хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-04 01:43:52
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Швейцарийн “Хөгжлийн агентлаг” хамтран зохион байгуулав.

Уг хуулийн төслийг Швейцарийн “Хөгжлийн агентлаг” боловсруулсан бөгөөд төсөлд ард түмэнд Засгийн бүх эрх мэдэл байна гэсэн үзэл санааг тусгажээ. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн суурь үзэл санаа нь төрөөс шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоо, төлөөллийн ардчиллын механизмтай хослосон байх ёстой гэнэ. Иймд шийдвэр гаргах байгууллагыг хариуцлагатай байлгах хэрэгтэй ажээ. Түүнчлэн иргэд шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулж төрийг удирдах эрхээ эдлэх нь уг хуулийн төслийн  үзэл санаа гэнэ.

                                                                                                               Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ