Сэтгүүлчид нийгэмд тустай эерэг мэдээлэл түгээхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-04 01:40:34
oyuka_hu@yahoo.com

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх” аян эхлүүлсэн. Аяны нээлт тавдугаар сарын хоёронд Улаанбаатар хотод болсон бол түүний үргэлжлэл өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргааны байранд боллоо.

Орхон аймаг нь 100 мянган хүн амтай ч хэвлэл мэдээллийн хамгийн олон байгууллагатай аймгийн нэг юм. Мөн Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Орхон аймагт байрладаг тул дээрх аяны зорилго, зорилтын талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран мэдээлэл хийлээ. Уг аян энэ сарын хоёрноос 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн сайн буюу нийгэмд тустай, иргэдийг сайн сайхан зүйл руу уриалан дуудсан мэдээг сар бүр шалгаруулах гэнэ.

                                                                                                               Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ