Аймгийн Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-23 12:38:46

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Архангай аймгийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Ийнхүү аймгийн Сонгуулийн хороог байгуулж, энэ сарын 22-ны өдөр хуралдан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн болоод, жижүүрийн хуваарийг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ