635 стандарт бус нүхэн жорлонд халдваргүйтгэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 17:12:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Золбин нохой, муур болон стандарт бус нүхэн жорлон нь элдэв халдварт өвчин тархаах эрсдэл бий болгож байгаа тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумдад золбин нохой, муурыг устгах, стандарт бус нүхэн жорлонг халдваргүйтгэх, орчны бохирдлыг бууруулах үүрэг чиглэл өгчээ.  

Энэ хүрээнд Арвайхээр, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Сант, Бүрд, Тарагт суманд золбин нохой, муур, үхсэн малын сэг зэмийг устгаж, бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулаад байна. Ажлын үр дүнд 373 золбин нохойг устгаж, 6.5 мянган тонн хог хаягдлыг тээвэрлэн 635 стандарт бус нүхэн жорлонд халдваргүйтгэл хийжээ.

Уг ажлыг цаашид бусад суманд үргэлжүүлэн зохион бйгуулах аж.

Холбоотой мэдээ