Цэрэг татлага ирэх сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-22 10:47:13

Дорнод /МОНЦАМЭ/. 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 30, ирэх сарын 1,2-ны өдрүүдэд Чойбалсан хотод болно.

Цэрэг татлагад хамрагдах залууст аймгийн Цэргийн штабаас тодорхой заалт бүхий санамжийг хүргүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор иргэн хүн хувийн ариун цэврийг чанд сахиж, амны хаалт зүүх, гэр бүл, ойр дотны хүмүүсээ дагуулан ирж бөөгнөрөл үүсгэхгүй байх, улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөхийг анхааруулж байна.

Ташрамд дуулгахад, зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх хуультай байдаг.  

Холбоотой мэдээ