МИАТ-ийн онгоц Сөүл рүү өдөр бүр нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭҮндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК БНСУ-ын нийслэл Сөүл хот руу өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо.
Тодруулбал, энэ сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-ний өдрөөс эхлэх юм.
Дашрамд дурдахад, МИАТ ХК-иар зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчлэх зорилгоор Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг City Airport агенттай хамтран ажиллаж байна.
Зорчигчид City Airport агентийн 1 дүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгүүлэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчён Олон улсын нисэх буудалд хүрэх юм.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
10 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
14 цаг