ОХУ-д нэг өдрийн дотор 5642 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-21 17:38:17

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 5642 шинэ тохиолдол илэрч, 51 хүн нас барсан бол 427 хүн эдгэрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.


ОХУ-ын бүх бүс нутагт халдвар бүртгэгдсэн бөгөөд халдварын нийт тохиолдлын тоо 52763 болж, 456 хүн нас барсан бөгөөд 3873 хүн эдгэрчээ. Шуурхай штабаас мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 2567 нь буюу 45.5 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Халдварын хамгийн олон буюу 3083 шинэ тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн бол Москва мужид 718, Санкт-Петербургт 127, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын 78 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.


БНХАУ-д анх бүртгэгдсэн “SARS-CoV-2” коронавирусний халдвар дэлхийн бараг бүх улсад тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан хүний тоо 2.7 саяд хүрч, 170 мянган хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ