Д.Трамп Нью-Йорк муж улсын захирагчтай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомог өнөөдөр Цагаан ордонд хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалтын үеэр тус муж улсын байдлыг хэлэлцэх аж.
“Бид муж улсуудын захирагч нартай хамт зогсож, тэдэнд тусалж байна. Нью-Йорк муж улстай бид үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж буй бөгөөд Нью-Йоркт олон дэвшилт гарч байгаа. Захирагч Куомо маргааш /дөрөвдүгээр сарын 21/ Зууван танхимд хүрэлцэн ирнэ гэж бодож байна" хэмээн Д.Трамп даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Нью-Йорк муж улсад өдөрт нас барсан тохиолдлын тоо буурсан боловч өндөр хэвээр байна гэж Куомо даваа гарагт хийсэн мэдээлэлдээ тэмдэглэсэн байна. Тус муж улсад коронавирусний халдвараар 17 мянга гаруй хүн нас барж, 242 мянга гаруй хүн халдвар авчээ.