Улаанбаатарт 1 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-21 07:11:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2020 оны 04 дүгээр сарын 21-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэн бэлчир орчим,  Өмнөговийн нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм,  Монгол Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 11-16 хэм дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар  2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 1 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ