Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 22-27-нд түр хаахаар болжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрладаг Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарчээ. Иймд энэ сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэх юм.
Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулах тул зорчигчид замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас анхаарууллаа.