Замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-24 12:37:14

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан 9 дүгээр сарын 22-нд Эрдэнэбүрэн сумын Шургийн гүүрнээс Ховд хот хүртэлх 53,9 км авто зам барих ажлын талаар холбогдох сум, байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Даваахүү, Хөгжлийн бодлогын хэлтсийн, Эдийн засаг, стратеги, төлөвлөлт, авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болдсайхан, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн удирдагч Б.Бямбажав, “ICT” компани /Зөвлөх/ төлөөлөл, “НКВ” компани /Гүйцэтгэгч/ төлөөлөл, “Хуаши компани” төлөөлөл болон холбогдох хэлтэс, газрын мэргэжилтнүүд зөвлөх, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар орон нутаг, Зам, тээврийн яам, “ICT” компани /зөвлөх/ болон “HKB” /гүйцэтгэгч/ компани, зам барихад тулгамдаж буй асуудлууд, замын транс дайран өнгөрч буй Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт сумын зүгээс ямар туслалцаа хэрэгтэй байгаа талаар, хүндрэл бэрхшээлтэй, эргэлзээтэй зарим асуудлуудыг харилцан шийдвэрлэсэн онцлогтой уулзалт боллоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд