Цар тахлын улмаас кофены хомсдол үүсэж магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-20 11:22:40

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Өмнөд Америкийн хэд хэдэн улсад коронавирус тархаж байгаа нь дэлхий дахинд кофены хомсдол үүсгэж болзошгүй байна.


Цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй эдийн засгийн хохирлын улмаас кофены үр цуглуулдаг ажилтнуудын тоо буурч, ажиллах хүчний дутагдал бий болж болзошгүй байна хэмээн “Bloomberg” агентлаг цохон тэмдэглэжээ.


Ялангуяа кофены үрний нийт нийлүүлэлтийн гуравны хоёр орчим хувийг бүрдүүлдэг Бразил, Колумб, Перу зэрэг оронд ийм нөхцөл байдал үүсжээ.


Кофены үйлдвэрлэлийн хэмжээ энэ онд эрэлтээсээ бага байна гэдгийг агентлаг өмнө нь онцолсон боловч өмнөх жилүүдэд үйлдвэрлэсэн кофегоор энэ жилийн хомсдолыг нөхөх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн кофены үр цуглуулдаг ажиллах хүчин дутагдсаны улмаас ирэх жил мөн хомсдол үүсэж магадгүйг агентлаг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ