Илүү хариуцлагатай, хүчтэй байж хүндрэлийг хамтдаа даван туулцгаая
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК зорчигчдоо аюулгүй, найдвартай агаарын тээврээр зорьсон газарт хүргэхээр онц байдлын дүрэм, журмыг нислэг бүрт хатуу чанд баримталж байна.
Тус компаниас тусгай үүргийн нислэг
бүрийн дараа агаарын хөлгүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, ХӨСҮТ-ээр бүрэн ариутгуулж,
жирийн үед 6 сар тутамд сольдог агааржуулалтын системийн филтерийг нислэг бүрт солин, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Энэ хүнд цаг үед бид хамтдаа
илүү хариуцлагатай, илүү хүчтэй байж хүндрэлийг хамтдаа даван туулж гарахыг МИАТ
ТӨХК-иас уриалж байна.