Сүхбаатар аймгийн долоон сумаас цэрэг татна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хурлаар
2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага, мөн цэрэг халах ажлыг хэрхэн зохион байгуулах
талаар хэлэлцэв. Нэгдүгээр ээлжинд тус аймгийн долоон сумаас цэрэг татна.
Мөнххаан,
Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Баруун-Урт, Сүхбаатар суманд энэ
сарын 20-27-ны өдрүүдэд анхан шатны үзлэг явуулна. Харин 05 дугаар сарын 01-03-ны хооронд Баруун-Урт суманд
нэгдсэн үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн цэрэг татлагыг онцгой нөхцөлд, тусгай чиг
горимоор явуулна. Өөрөөр
хэлбэл COVID-19 халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх,
халдвар хамгаалал, аюулгүй байдлын үүднээс иргэдийг олноор нэг дор бөөгнөрөх
явдал үүсгэхгүйн тулд дараах арга хэмжээг авч ажиллана.
1. Цэрэгт татагдах залуучуудыг үдэж гаргахаар аав, ээж ар гэрийнхэн нь зохион
байгуулалтайгаар ирэхгүй байх
2. Нэгдсэн үзлэгт иргэдийг сум бүрээр нь тусгай цаг, хуваарийн дагуу
хамруулна./Цагийн хуваарийг нийтэд мэдээлнэ/
3. Цэргээс халагдаж ирэх арга хэмжээг нэгдсэн байдлаар төв талбайд зохион
байгуулахгүй бөгөөд аймгийн төвөөс сум сум руу гарах гарцан дээр буулгаж
хүлээлгэж өгнө.
4. Цэргээс ирж буй залуучуудыг эцэг эхчүүд нь тосч авахгүй байх ба сумдын цэрэг
татлагын комисс нэгдсэн унаагаар авч явах юм байна.