“Toyota” Япон дахь үйлдвэрлэлээ хоёр өдөр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-04-16 12:34:23

ТОКИО. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас автомашиных нь эрэлт буурсантай холбоотойгоор “Toyota” компани Япон дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хоёр өдөр зогсоохоор болжээ.  

 

Тус компанийн угсрах болон автомашины эд ангиуд үйлдвэрлэдэг 15 үйлдвэр Японы мужуудад байдаг бөгөөд эдгээр нь тавдугаар сарын 1, 11-ний өдрүүдэд ажиллахгүй. Үүний дараа мөн угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хэсэгчлэн үе үе зогсоохоор төлөвлөж байгаа аж. Коронавирусний халдвар тархаж, улс орнууд хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас борлуулалт нь дэлхий даяар буурсан учир “Toyota” компанийнхан ийм арга хэмжээ авахаар шийдсэн байна.    


Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Toyota” болон Японы автомашин үйлдвэрлэгч бусад компани гадаадын орнууд дахь үйлдвэрлэлээ сүүлийн саруудад нэг бус удаа түр зогсоосон билээ.


Холбоотой мэдээ