Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.
Тэрбээр, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.