"Маршал Жуков-Ялалтын маршал" цахим зохион бичлэгийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас ОХУ-ын Тува улсын Засгийн
газартай хамтран 1941-1945 оны эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулан “Маршал
Жуков-Ялалтын маршал” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг Увс аймгийн Ерөнхий
боловсролын сургуулийн 9-11-р ангийн сурагчдын дунд зарлаад байна.
Сэдвийн үндсэн чиглэл нь дэлхийн II дайнд Орос, Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын байгуулсан гавьяаны талаар бичих аж. Энэ хүрээнд сурагчид өөрсдийн үзэл бодлоо нотолгоо үндэслэлтэйгээр тайлбарласан байх, үг, найруулгын алдаагүй байх, үгийн тоо 500-800, мөр хоорондох зай single, Arial фондоор үсгийн өндөр 12-оор 2-3 хуудсанд багтаан бичиж файлаар ирүүлэх шаардлагатай аж.
Материалыг 5-р дугаар сарын 6-ны өдрийн 17 цаг
хүртэл файл хэлбэрээр i.ganbold2013@gmail.com цахим хаягаар хүлээж авна. Оролцогчид
зохион бичлэгийнхээ төгсгөлд овог нэр, сургууль, анги, холбогдох утасны
дугаараа бичнэ. Уралдааны 9, 10, 11-р анги тус бүрт эхний 3 байр, нийт
9 байрыг шалгаруулж, ОХУ-ын Тува улсын Засгийн газар болон аймгийн Цэргийн
штабаас диплом, үнэ бүхий зүйлээр шагнах аж.
Хэрвээ нэмэлт мэдээлэл шаардлагатай бол аймгийн ЗДТГ-ын
70452820, 70454718 тоот утсаар болон аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн, түүх,
нийгмийн ухааны аргазүйч И.Ганболдын 99458259 тоот дугаараас тодруулах
боломжтой юм.