Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т үүрэг өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд УОК-оос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг сонсов.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т хэд хэдэн үүрэг өгсөн байна. Үүнд:
1. Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.
2. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгааны судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонууыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох
3. Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг "COVID-19" цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.
4 Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна гэв.