“Adidas” 2.4 тэрбум еврогийн зээл авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-15 13:37:18

БЕРЛИН. /TASS/. Германы спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Adidas” компани коронавирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг бууруулахын тулд төрөөс 2.4 тэрбум еврогийн зээл авна.


Үүнээс гадна компани нэмэлтээр 600 сая еврогийн тусламж авахаар банкны холбоотой тохиролцжээ. Цар тахлаас үүдэлтэй ноцтой үр дагавар үүсэж байгаатай холбогдуулан компани санхүүгийн уян хатан нөхцөлийг бий болгох зорилгоор ийм алхам хийж байгаагаа мэдэгдсэн байна.


“Kreditanstalt fur Wiederaufbau” төрийн банкаар дамжуулан бизнес эрхлэгчдэд хязгааргүй зээл олгох тусгай хөтөлбөрийг Германы Эдийн засгийн яам 3 дугаар сарын сүүлчээр нэвтрүүлжээ. Үүнээс гадна 600 тэрбум евро бүхий эдийн засгийг тогтворжуулах сан байгуулсан байна.

Холбоотой мэдээ