Сурагчид хиймэл хаданд авирч шилдгүүдээ тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургууль бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд хиймэл хаданд авирах тэмцээн зохион байгууллаа.
Үүнийг уулын спортын Олон улсын хэмжээний мастер, Д.Оюунбат багшийн нэрэмжит болгосон юм. Хиймэл хаданд авирах тэмцээнд найман байгууллагын 115 тамирчин оролцсоноос багийн дүнгээр Баян-Өндөр цогцолбор сургуулийн н.Энхцэцэг багштай баг тэргүүн байранд орлоо. Хоёрдугаар байранд 14, гуравдугаар байранд 15 дугаар сургууль оров.
Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, биеийн тамирын багш Д.Оюунбат нь Эрдэнэт хотод уул, аяллын спортын суурийг тавьсан юм. Тэрээр 1969 оноос уг спортоор хичээллэж Монголын анхны таван мастерын нэг болсон юм. Түүний шавь нар дэлхийн олон өндөр оргилуудыг “эзэгнэсээр” байна.
Б.Оюун-Эрдэнэ