"Хуулиа дээдлье" тэмцээнийг Алтанбулаг сумын хүүхдүүд хошуучиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:17:10

Авлигын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутгийн иргэд, өсвөр үе, хүүхэд залуучуудад сурталчлах зорилготой  "Хуулиа дээдлье" тэмцээний сүүлийн шат боллоо.

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 13 дахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн 9-11-р ангийн сурагчыг хамруулан 4 сарын 30-ны өдөр Монгол туургатан театрт зохион байгуулсан уг тэмцээнд Алтанбулаг, Баянхангай, Баянжаргалан  зэрэг найман сумын хүүхэд багачууд оролжээ.

Нэгдүгээр байранд 64.8 оноогоор Алтанбулаг сумын “Хуулийн микрофон”,  2-р байранд 61.6 оноогоор  Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд”,  3-р байранд 58.8 оноогоор Сүмбэр сумын “Таван билэг” баг шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв.

Мөн тэмцээнд оролцсон хүүхэд тус бүрт дурсамж хадгалуулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

Холбоотой мэдээ