Дөрвөн нам сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:15:02

Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийг үндэслэж, 4 сарын 29 буюу өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Сонгуулийн хороонд Ардчилсан, Ардын, Монгол Ардын хувьсгалт болон  Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж мөрийн хөтөлбөрөө ирүүлэв.

Иргэний хөдөлгөөний намын материал хангалтгүй байсныг  дуулгаж, хуулийн хугацаандаа амжиж, бүртгүүлэхийг сануулсан ч, хариу мэдээлээгүй тул Төв аймгийн Сонгуулийн хороо бүртгэж аваагүй байна.

Харин УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие дааж, нэр дэвших хүмүүсийн материалыг энэ сарын 5-11-нд хүлээж авах тул, мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэт  ирүүлэхийг Сонгуулийн хороо санууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ