“Гэгээн Муза”-д нэр дэвшсэн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-02 17:50:04

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй  "Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 30-наас эхэллээ.

Тус наадамд нэр дэвшсэн ҮДБЭЧ-ын "Оройн дээд" түүхэн жүжиг, Дарханы "Залуучууд" театрын "Хайрыг хайрла" жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын "Мөнхийн галт цэцэг" жүжгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд толилуулаад байна.

Харин маргааш жүжигчин Б.Одгэрэлийн "Хүүхэлдэйн өчил" нэг хүний жүжиг Улсын Хүүхэлдэйн театрт 14.00 цагаас, жүжигчин Г.Номуун "Хатагтай Капульетта" нэг хүний жүжиг 15.00 цагаас,
Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүтээл "Гэгээн тамлан" хөгжимт жүжиг УДЭТ-ын тайзнаа 19.00 цагаас тус тус толилуулах юм.

Нэр дэвшсэн бүтээлүүдийг энэ сарын 06-ныг хүртэл тоглоно. Наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа энэ сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхэлж, 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ