Үлийн цагаан оготнотой тэмцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн
хэмжээнд 10 сумын 100 000 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион
байгуулж байна.
Бэлчээр
талхлагдсан, бэлчээрийн хортон мэрэгч ихтэй Луус, Сайхан-Овоо, Сайнцагаан,
Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын 30 000
га бэлчээрт микробиологийн 60 тн бактержуулсан будааг цацах бөгөөд энэхүү үйл
ажиллагааг дээрх сумдын ЗДТГ зохион байгуулж, ХХААГ-аас хяналт тавьж ажиллах
аж.
Мөн дээрх есөн
сум болон Гурвансайхан сумын 70 000 га
бэлчээрт энгийн механик аргаар буюу оготнын нүхийг утах, цөмлөх зэрэг ажлыг
зохион байгуулахаар төлөвлөсөн байна.