Уханьд ажилласан эмч нарын сүүлийн баг тус хотыг орхилоо

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-17 15:15:24

Бээжин /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирус анх тархаж, халдварын тархалтын голомт болсон Хятадын Хубэй мужид нөхцөл байдал сайжирч, тархалтыг хязгаарлаад байна.

Дэгдэлтийн үед Хубэй муж руу Хятадын өнцөг булан бүрээс тусламжийн эмч нарын багийг илгээсэн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлчийн буюу Бээжин хотын “Шиэ Хө” эмнэлгийн 186 хүнтэй бүрэлдэхүүн Ухань хотоос явжээ. Тус баг нь Ухань хотод 81 хоногийн турш ажилласан байна.

Хубэйд нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор өнгөрсөн сарын 17-ны өдрөөс эхлэн нэмэлт тусламжаар ирсэн эмч нарын багууд тус мужаас явж эхэлсэн юм.

Коронавирусний халдвартай тэмцэх ажилд нийт 42 600 эмч, эмнэлгийн ажилтан 340 гаруй баг болон тоног төхөөрөмж, эд материалын хамт Хубэй мужид тусламж үзүүлэхээр очиж ажиллажээ. Үүнээс 15 мянга нь халдварт өвчин, амьсгалын замын өвчин, мэдээ алдуулах мэргэжлийн эмч нар байжээ.   

 

 

Холбоотой мэдээ