Уханьд шинж тэмдэггүй ч халдвар тээсэн 447 тохиолдол бүртгэгджээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-13 19:32:31

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Ухань хотын хөл хориог цуцалж, аж үйлдвэрлэлийг сэргээсэнтэй холбоотойгоор хотоос гарах, орох хөдөлгөөн нэмэгджээ.

            Үүнтэй холбоотойгоор 3-р сарын 29-ний өдрөөс 4-р сарын 10-ны өдрийг хүртэл 140 мянга гаруй хүнээс шинжилгээ авснаас 113 хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.   

            Тодруулбал, дээрх хугацаанд нийтдээ 143 056 хүнийг шинжилгээнд хамруулснаас 113 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн 3-р сарын 23-наас 4-р сарын 10-ны хооронд тус хотод цар тахлын шинж тэмдэг илрээгүй ч  халдвар тээгч 447 хүн бүртгэгджээ.

            Түүнээс гадна тус хотод аж үйлдвэрлэлийг сэргээж, үйл ажиллагааг нь хэвийн болгох ажлын хүрээнд гаднаас орж ирсэн ажилчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулах зорилгоор хотын томоохон эмнэлгүүдэд шинжилгээний багц гаргасан байна.

Холбоотой мэдээ