Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-07 15:15:18

КАБУЛ. /AFP/. Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн "Талибан" хөдөлгөөн хоригдол солилцох асуудлаар тус улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээг зогсоож байгаагаа мэдэгдлээ.


“Манай хоригдлууд мөн эсэхийг шалгах ажлын хэсгийг бид Кабулд илгээсэн. Гэвч харамсалтай нь тэднийг суллах хугацааг ямар нэг шалтагаар одоог хүртэл хойшлуулсаар байна. Үүнтэй холбогдуулан маргаашнаас эхлэн (мягмар гарагаас) манай техникийн хороо үр ашиггүй уулзалтуудад оролцохгүй” гэж "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.


Афганистаны шоронгуудад хоригдож буй “Талибан”-ыг дэмжигчдийг Засгийн газрын цэргүүдэээр солилцох эхний ажиллагааг дөрөвдүгээр сарын 2-нд явуулна гэж “Tolo News” телевизээр өмнө нь мэдээлсэн байна. Эхний ээлжинд талибуудыг дэмжигч 100 орчим хүнийг суллаж, үүний хариуд талибууд олзлогдсон 20 цэргийг Афганистаны эрх баригчдад шилжүүлэн өгөх ёстой байжээ.


Холбоотой мэдээ