“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-06 11:08:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан турк иргэнээс “COVID-19” халдвар илэрчээ.


Ингэснээр Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо 15 болж байна. Үүнээс 13 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол хоёр хүн эдгэрч тусгаарлалтад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна. Мөн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ