“Ромео, Жулетта” жүжиг “Уурхайчин” соёлын ордны тайзнаа амиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-02 01:34:38
oyuka_hu@yahoo.com

Улсын Драмын Эрдмийн театр Орхон аймагт аялан тоглолт хийлээ. Тэд энэ удаа “Ромео Жулетта”, “Хунгийн дуу”, “Үнсгэлжин” гэсэн гурван уран бүтээлтэй иржээ. Аялан тоглолтын нээлтийг А.Амарын талбайд хийж  иргэд жүжгийн уран бүтээлчидтэй  зургаа авахуулах боломжийг олгов.

  “Хунгийн дуу” жүжгийн анхны үзэгчид нь Хот тохижуулах газрын 100 гаруй ажилтан байв. Тус театр уг жүжгийг 2009 онд  тайзнаа амилуулж байсан бөгөөд энэ удаа Ардын жүжигчин Н.Сувдаа, П .Цэрэндагва нар тоглосоноороо онцлог байв. Харин “Ромео Жулетта”-г 2015 оны 11 дүгээр сард Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилуулж түүнээс хойш 49 дэх удаа тоглоод байна. Тус театр  Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан жүжгийн тасалбараа Улаанбаатарт тоглож байсан үнэнээсээ 50-70 хувь хүртэл хямдруулсан аж.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ