Ховор амьтдад биотехникийн арга хэмжээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-04 11:24:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас халиун буга, аргальд биотехникийн арга хэмжээ авч байна.

Хужирт сумын Дулаанхайрхан, Хангуйн мухар, Бат-Өлзий сумын Өвт, Бөхөн шар, Баатарын даваа, Зүүнбаян-Улаан сумын Баян хайрхан, Баянзүрх, Бүрд сумын Сант хайрхан, Есөнзүйл сумын Зүүн хайрхан, Дөлгөөн уул зэрэг газарт өвс, хужир тавьж өгөх ажлыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гүйцэтгэсэн байна.

Уг ажлыг 3 дугаар сарын 12-ноос 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд хийсэн бөгөөд цаашид Баруунбаян-Улаан, Уянга сумын Өшгөгийн нуруу, Жаргалант зэрэг газарт үргэлжлүүлэн хийх аж.

Холбоотой мэдээ