Дундговийн дөрвөн иргэнийг эмнэлгийн машинаар авч ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-03 13:24:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Асралт мед болон Цэргийн төв эмнэлэгт Дундговь аймгийн дөрвөн иргэн ажиглалтад 21 хоног тусгаарлагдан хянагдаж байгаа ба ажиглалтын хугацаа дуусахаар эмнэлгийн машинаар авч ирж гэрт нь тусгаарлахаар бэлтгэж байна.

Тодруулбал, БНСУ, Япон болон Берлинээс тусгай нислэгээр ирсэн дээрх иргэдийг энэ сарын 5,6-нд орон нутагт нь авч ирэх ажээ.

Тэдний хоёр нь Эрдэнэдалай, хоёр нь Сайнцагаан сумын харьяат юм. Тиймээс Эрдэнэдалай сумын хоёр иргэнийг аймгийн төвөөр оруулалгүй шууд суманд нь хүргэж өгөхийн тулд ийнхүү нэг машинаар хоёр өдөр тээвэрлэх юм.  

Ажиглалтаас гарсан дөрвөн иргэний биеийн байдлыг хянаж байхын тулд тэднийг орон нутагт нь авч ирэхэд Сайнцагаан сумын  өрхийн эмнэлгийн эмч явах бөгөөд гэр гэрт нь дахин 14 хоног тусгаарлах  ажээ.  

Холбоотой мэдээ