ХӨСҮТ: Сэлэнгэ, Дарханд тусгаарласан хоёр иргэнээс "COVID-19" илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-04-03 11:39:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол гэж үзэн энэ сарын 1-нд тусгаарласан хоёр иргэнээс коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.


Катар улсаас ирсэн 42 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд шинжилгээгээр “COVID-19” халдвар илрээгүй байна. Түүнчлэн ХӨСҮТ-өөс тандалт хийх зорилгоор улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн 81 хүнээс шинжилгээ авахад  “COVID-19” халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 110, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тодотгов.


ХӨСҮТ-д “COVID-19”  халдвар илрүүлэх PCR машиныг нэгээр нэмж шинжилгээний хариуг илүү хурдан гаргах боломжтой болжээ. Мөн үүний хажуугаар түргэн оношлуурыг хэрэглэж байгаа аж.

Холбоотой мэдээ