Коронавирусний улмаас нас барсан тохиолдлуудын тухай мэдээллийг нуусан гэж үзэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-02 14:20:36

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Улс оронд нь коронавирусээр хэдэн хүн халдварласан болон халдварын улмаас хэдэн хүн нас барсан тухай зарим мэдээллийг БНХАУ-ын эрх баригчид нуун дарагдуулсан хэмээн АНУ-ын Тагнуулын алба үзэж байна.


Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тагнуулын газрын хэд хэдэн албан тушаалтан Цагаан ордны төлөөлөгчдөд нууц илтгэлийг танилцуулжээ. Уг илтгэлд БНХАУ-ын эрх баригчид коронавирусний халдварын тохиолдол болон халдвар авсны улмаас нас барсан тохиолдлуудын талаарх бүх мэдээллийг зориуд нийтлээгүйг дурджээ. Эрх баригчид коронавирусний тархалтын цар хүрээг нуун дарагдуулсан гэж АНУ-ын Тагнуулын алба үзэж байгаа аж.


Вирусний талаар Хятад бүрэн мэдээлэл өгөөгүй гэж үзэж байгаагаа АНУ-ын олон албан тушаалтан, тэр дундаа тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ